Монгол хэл

"Итгэлийн хэлхээ" төслийн судалгааны ажлын тайлангийн хурал

2017.05.08

 

Нөхөн үржихүйн эрүүл мэнд болон БЗДХ/ХДХВ/ДОХ-ын чиглэлээр Налайх дүүрэгт 1 жилийн хугацаатай “Итгэлийн хэлхээ” төслийг Гүүд Нэйборс Монгол төлөөлөгчийн газар, Налайх дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төв хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Налайх дүүргийн нөхөн үржихүйн насны эрсдэлт бүлгийн хүн амын дунд БЗДХ-ын талаарх мэдлэг, хандлага, дадлын тандалт судалгаа”-г 2017 оны 4 сарын 3-9-ны өдрүүдэд зохион байгууллаа. Судалгааг АШУҮИС-н Нийгмийн Эрүүл мэндийн сургуулиар гүйцэтгүүлсэн бөгөөд судалгааны тайлангийн хурлыг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Рамада зочид буудлын Кристал хурлын зааланд зохион байгуулсан.

 

Тайлангийн хуралд Налайх дүүргийн ЗДТГ, ЭМТ, ӨЭМТ, МСҮТ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар болон бусад холбогдох байгууллагын төлөөл оролцсон юм. 
Судалгааны үр дүнг АШУҮИС-ийн НЭМС-ийн судалгааны багийхан танилцуулж, судалгаанд хамрагдсан иргэдийн 22,7% нь БЗДХ-той гарсан байна. Тиймээс зорилтот бүлэг рүү чиглэсэн интервенцийн үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгцээ байгаа гэдэг нь харагдаж байгааг дүгнэн хэлэлцлээ.