한국어

Мэдэгдэл

2017.04.04

Гүүд Нэйборс Интернэйшнл ОУБ нь НҮБ-ын Нийгэм Эдийн Засгийн Зөвлөлд зөвлөх эрх бүхий ашгийн бус, шашны бус, хүмүүнлэгийн, хөгжлийн төлөөх олон улсын байгууллага юм.

Тус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар нь 2006 оноос албан ёсны зөвшөөрөл авч, Монгол улсын хууль тогтоомжын дагуу, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Бид өнгөрсөн 11 жилийн хугацаанд Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр, Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр дээр суурилсан Боловсрол, Хүүхэд хамгаалал, Эрүүл мэнд, Ундны ус эрүүл ахуй, Орлого нэмэгдүүлэх, Сүлжээ хамтын ажиллагааг бэхжүүлэх, Нөлөөлөл, Хүрээлэн буй орчныг сайжруулах зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн үр шимийг жилд 300,000 орчим хүн хүртэж байгаа болно. 

Гэвч бидний хийж байгаа үйл ажиллагааг мушгин гуйвуулсан мэдээлэл цахим орчинд тархаад байгаад бид харамсаж байна. 

Тус мэдээллийг нийтэлсэн байгууллага, холбогдох этгээд энэхүү мэдээллийн талаар залруулга хийгээгүй тохиолдолд бид хууль хяналтын байгууллагад хандах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. 

ГҮҮД НЭЙБОРС МОНГОЛ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2017.04.04