한국어

Гүүд Нэйборс Монгол ОУТББ "Хүүхдийн зөвлөлүүдийн анхдугаар чуулга уулзалт"-ыг зохион байгууллаа

2016.10.23

Гүүд Нэйборс Монгол ОУТББ "Хүүхдийн зөвлөлүүдийн анхдугаар чуулга уулзалт"-ыг 2016 оны 10-р сарын 23-ны өдөр зохион байгууллаа. 
Энэхүү чуулганаар нийт 100 гаруй сурагч нэг дор чуулж Хүүхдийн оролцоо, Хөгжил, Боловсрол, Эрх хамгаалал, Эрүүл мэнд гэсэн 5 салбар хэлэлцүүлгийн хүрээнд тулгамдаж буй асуудлууд, хэрэгцээ шаардлагыг тодорхойлон түүнийг даван гарах арга замыг хэлэлцлээ. 
Тус чуулганаас гарсан дүгнэлт шийдвэрийг зөвлөмж болгон боловсруулж хүүхдийн байгууллагуудын төлөөлөлд гардуулж өгөх юм. 
Чуулганы үр дүнд Хүүхдийн өөрөө удирдах байгууллага болох "Хүүхдийн нэгдсэн зөвлөл"-ийг байгуулж тэргүүнээр Налайх дүүргийн Эрдмийн Оргил цогцолбор сургуулийн 9-р ангийн сурагч Д.Золзаяа сонгогдлоо. 
Good Neighbors байгууллага нь энэхүү Хүүхдийн зөвлөлийн гишүүдийг цаашид хөгжүүлэх сургалтаар хангаж, гишүүдийн санал санаачлагыг дэмжин хүүхдийн дуу хоолой болон ажиллахад нь бүхий л талаар дэмжин ажиллах юм.