한국어

“Ухаалаг угаалтуурын эрэлд” уралдаан зохион байгууллаа

2016.12.23

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан зохион байгуулсан “Ухаалаг угаалтуурын эрэлд” шинэ бүтээл, оновчтой санааны уралдааныг дүгнэх, шилдэг бүтээлийг шалгаруулах үйл ажиллагаа 2016.12.23-ний өдөр зохион байгуулагдлаа.  Уг уралдаан нь Монгол орны нөхцөлд тохиромжтой, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, төвлөрсөн усан хангамжаар хангагдаагүй өрхүүдийн эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготой хийгдсэн.

Урaлдааныг Улаанбаатар хотын иргэдийн дунд нээлттэй зарласан бөгөөд шалгаруулалтыг 2 үе шаттайгаар явуулж дүнгээ гаргалаа.

Уралдааны 2 дахь шатны шалгаруулалтын шүүгчдээр:

  • Б.Батсүх /УСУГ-ын Ерөнхий инженер/
  • И.Болормаа /НЭМХүрээлэн, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан/
  • Ч.Өнөрцэцэг /АШУҮИС, НЭМС-ийн багш/
  • Т.Пүрэвжав /Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо, тэргүүн/
  • Б.Бадамгарав /Good Neighbors, ҮАХХ-ийн менежер/ нар тус тус ажилласан.

Шалгарсан 12 зохион бүтээгч бүтээлийнхээ танилцуулгыг хийж, шүүгчид нэгдсэн үнэлгээг гаргасан.  Шилдгээр шалгарсан бүтээл:

1-р байр: Б.Лхагвасүрэн ахлагчтай ШУТИС-ын баг эзэлж, 2.000,000 төгрөгийн мөнгөн шагнал

2-р байр: М.Дөлгөөнбаяр / МУИС-н ХЗС-ийн 3-р дамжааны оюутан/ 1.000,000 төгрөгийн мөнгөн шагнал

3-р байр: П.Батчимэг, /СХД-ийн 28-р хорооны иргэн/ 500,000 төгрөгийн мөнгөн шагналаар тус тус шагнуулав.

Нийт оролцогчиддоо бүтээлээ илүү хөгжүүлж, иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн олон бүтээл гаргахыг Гүүд Нэйборсын хамт олноос хүсэн ерөөж байна.