한국어

“Гоё Гоё” хүүхдийн эрүүл мэндийн төвд хийсэн практик сургалт боллоо

2017.08.21

Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн Газрын ҮАХХ-ээс өнгөрөгч 2017.08.21 өдөр  НЭМГ, ЧДЭМТ-тэй хамтран Эрүүл мэндийн сайн дурын ажилтанууд болон Гүүд Нэйборс Монгол Төлөөгчийн Газрын ажилтнуудыг туршлага судлах сургалтыг Дархан-Уул аймгийн “Гоё Гоё” хүүхдийн эрүүл мэндийн төв дээр  зохион байгуулж ажиллалаа. Сургалтанд 7-н салбарын 17 ЭМСДА оролцож, “Гарын эрүүл ахуй”, “Амны хөндийн эрүүл ахуй”, “Зөв хооллолт, хөдөлгөөн эрүүл мэнд”, “Архи, тамхи, хорт зуршилаас сэргийлэх”, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” –ийн чиглэлээр туршлага судлах сургалтанд хамрагдаж, сургалтын өрөөнүүдтэй танилцсан юм.

Энэхүү сургалтаар дамжуулан ЭМСДА нар хүүхэд, эцэг эхчүүдэд эрүүл мэндийн боловрол, мэдлэгийг үр дүнтэй, ойлгомжтой, тэдний оролцоонд суурилсан аргаар хүргэх ур чадварт суралцсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.