한국어

ОНХЗ-ийн Чуулга Уулзалт буюу Дунд-Урт Хугацааны Стратегийн Семинар зохион байгуулагдлаа

2017.04.22

Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн газраас 2017.04.30-ний өдөр ОНХЗ-ийн Семинараа зохион байгууллаа. Семинарыг төлөөлөгчийн газрын захирал Пак Дун Чол нээж үг хэлсэн бол байгууллагын зөвлөх Х.Баавгай Төрийн байгууллагатай хэрхэн харилцаа тогтоож ажиллах, хамтран ажиллах хүрээ, агуулга, ҮАХХ-ийн менежер Б.Бадамгарав Гүүд Нэйборс Интернэшнэлийн Стратеги, Сонгинохайрхан ОНХХ-ийн менежер П.Оюунпүрэв Гүүд Нэйборс Монголын Стратеги, Тахилт ОНХХ-ийн менежер Э.Ариунзаяа Ардчилалын Боловсрол Төвийн үнэлгээний тайлан, Сайн дурын төвийн менежер Д.Гансувд Сайн дурын ажлын тухай ойлголт, ӨОНХ-ийн менежер Ж.Галсайхан нар илтгэл тавьлаа.

Оролцогчид орон нутагтаа хэрэгцээтэй байгаа асуудлуудыг хэлэлцэж хэрхэн шийдвэрлэх арга замуудыг өөрсдийн туршлага дээр үндэслэн ярилцсан юм. Ийнхүү 2017 онд хийх ажлуудаа хэлэлцэн төлөвлөлөө. Мөн байгууллагийн үйл ажиллагаануудтай танилцах өртөөг ажиллуулан, мэдээлэл өгсөн юм.