한국어

Эрүүл мэндийн сайн дурынхан хоол тэжээлийн сургалтад хамрагдлаа

2016.12.07

Good Neighbors байгууллагын ҮАХХ-ээс Эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд ЭМССТ нарт “Хүүхдийн нэмэгдэл хоолны”практик сургалтыг 2016.11.10-2016.11.11-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтанд 10-н ЭМССТ нар оролцож:

  1. Цагаан будааны зутан, 
  2. Ээдэмтэй жимсний холимог, 
  3. Тэжээллэг зутан, 
  4. Алимны нухаш, 
  5. Шинэ жимс жимсгэний зутан, 
  6. Сүүтэй төмсний зутан, 
  7. Алимны компот, 
  8. Чангаанзны шүүс, 
  9. Ээдэмтэй луувангийн холимог, 
  10. Уушгины бөөрөнцөг, 
  11. Ээдэмтэй сүүн зутан, 
  12. Сүүтэй төмсний зутан, 
  13. Шинэ ногооны зутан, 
  14. Махны шөл

зэрэг нэр төрлийн хүүхдийн тэжээллэг хоолыг хийж сурлаа. Энэхүү сургалтыг ЧДЭМТ-ийн Хоол зүйч эмч Цолмон удирдан явуулсан юм.

Эрүүл Мэндийн Сайн Санааны Туслагч нар 2017 оноос бага орлоготой төслийн ба төслийн бус айл өрхүүдийн 06 сартайгаас 5 хүртлэх насны хүүхдүүдийг нэмэлт хооллолтын хөтөлбөрт хамруулан, хоол тэжээлийн дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор уг хөтөлбөрийг орон нутгуудад хэрэгжүүлж эхлэнэ.