Мэдээ

1 / 6
2 / 6
3 / 6
4 / 6
5 / 6
6 / 6

Тусгай төсөл хөтөлбөр

Нийгмийн хөгжлийн алба

Tsolmon

2020.05.22

470 уншигдсан

Байгалийн Шинжлэх Ухааны Хүүхэд Хөгжлийн Төв байгуулагдлаа

Нийслэлийн лаборатори 71-р сургуулийг түшиглэн байгуулж буй Байгалийн Шинжлэх Ухааны Хүүхэд Хөгжлийн Төв нь Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газрын Боловсрол хөтөлбөрийн хүрээнд 400 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулагдаж 2020 оны 5 сарын 20 ны өдөр нээлтээ хийлээ. 
Тус төв нь өдөрт 150 хүүхдийг хүлээн авах боломжтой 6 танхимаас бүрдсэн бөгөөд Байгалийн шинжлэх ухаан, техник технологи, математикийн талаар сонирхож,  шимтэн суралцах хүсэлтэй хүүхэд бүрт үүд хаалга нь нээлттэй байх юм.
Энэхүү төсөл нь 2019 оны 2-р дугаар сараас эхлэн барилга угсралт, багш чадваржуулах, тоног төхөөрөмжийг суурилуулах зэрэг тохижилтын ажил хийгдэж өнөөдөр Нийслэлийн лаборатори 71-р сургуулийн хамт олонд хүлээлгэн өгсөн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд: 
• Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газрын захирал: Жу Сүн Хён
• Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газрын Ерөнхий менежер Х.Баавгай 
• Сүхбаатар дүргийн боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн
• Лаборатори 71-р сургуулийн захирал Б.Батсайхан
• Сүхбаатар дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтэсийн дарга: Д.Тунгаа
• Нийслэлийн боловсролын газрын барилга хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Баярмагнай 
Мөн орон нутгийн ойролцоох сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хүрэлцэн ирж оролцсон байна

Шинэ мэдээнүүд