Мэдээ

1 / 4
2 / 4
3 / 4
4 / 4

Тусгай төсөл хөтөлбөр

Маркетинг, харилцааны алба

Tsolmon

2021.11.29

1456 уншигдсан

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газрын Суурин төлөөлөгч Жу Сүн Хён болон Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Сайд А.Ариунзаяа нар "Хүүхдийн эрхийн хэрэгжилт, хөгжил, хамгаалал"-ын чиглэлээр 3 жилийн хугацаанд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Энэхүү санамж бичгийн хүрээнд дараах чиглэлүүдээр хамтран ажиллана:
  1. Хүүхэд, гэр бүлийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчныг сайжруулах
  2. Хүүхдийн эрхийн хэрэгжилт, хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах
  3. Хүүхэд харах үйлчилгээг сайжруулах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 
  4. Зорилтот өрх, иргэдийн хөгжил болон өрхийн орлогыг дэмжих

Шинэ мэдээнүүд