Монгол хэл

Эрүүл мэнд

Эрүүл мэнд

Хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр өвдөхөөс сэргийлж, өвчлөлийг бууруулах зорилтыг дэвшүүлэн эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Бид төсөл хэрэгжиж буй орон нутгуудад халдварт, халдварт бус өвчний тархалтыг бууруулахад иргэд, олон нийтийн мэдлэг хандлага дадлыг сайжруулахаар эрүүл мэндийн чиглэлээр сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн ХИТХ-т хамрагддаг хүүхдүүдийг жил бүр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулан эцэг эхчүүдэд шаардлагатай зөвлөгөө мэдээллийг хүргүүлэн цаашдын эмчилгээг үзүүлдэг билээ.

Жил бүр хүүхдүүдийн дархлааг дэмжих зорилгоор витаминжуулалтын аяныг уламжлал болгон явуулж байна.