Монгол хэл

Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр

Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр

Гүүд Нэйборс Монгол байгууллагын Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагддаг хүүхдүүдэд шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэхээс гадна тухайн орон нутгуудад хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

Хүнд нөхцөл дэх хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтарсан багийг хуралдуулах, холбон зуучлахын зэрэгцээ мэргэжлийн нийгмийн ажилтнууд зөвлөгөө өгөхзэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн ажилтнууд нь хүүхэд болон эцэг эхтэй нь байнгын харилцаа холбоотой ажиллаж жилд 4 удаа биечлэн өрхийн нөхцөл байдалтай нь танилцаж шаардлагатай тохиолдолд яаралтай тусламж дэмжлэгийг үзүүлж байна.