Монгол хэл

Захирлын мэндчилгээ

Сайн байна уу?

Өнгөрөгч 2015 онд Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн Газрын хувьд ололт амжилт ихтэй, үр бүтээл арвинтай жил болж өнгөрлөө. Эдгээр ололт амжилтууд нь орон нутгийн иргэдийн оролцоо сайжирсан болоод иргэдийн хүчин чармайлттай холбоотой юм. Мөн энэ бүх ажлыг хамтарч хэрэгжүүлсэн Монгол улсын төрийн болоод төрийн бус байгууллагууд, холбогдох хүмүүстээ баярласан сэтгэлээ илэрхийлье.

Гүйцэтгэх захирал Парк

2015 он Олон Улсын Нийгмийн Хөгжлийн үйл ажиллагаанд маш чухал жил байлаа. Өнгөрсөн 15 жилийн турш MDG хэрэгжүүлэн боловсролын чанарыг дээшлүүлж, хүүхэд болон эхийн эрүүл мэндийг сайжруулж, ядуурлыг буруулсан зэрэг ололт амжилт ихтэй жил байлаа. Гэвч MDG нь өндөр хөгжилтэй орнуудаас ядуу буурай улс орнуудад туслахад чиглэсэн нэг талыг барьсан шинжтэй байсан. Тиймээс 2016 оноос эхэлж буй SDG нь өндөр хөгжилтэй болон ядуу буурай улс орнууд нь тус тусдаа хариуцлагатайгаар чухал өөрчлөлтийг авчирах хөдөлгөөн болох болно.

SDG-ын гол хүчин зүйл нь “тогтвортой хөгжил” юм. Тусламж дэмжлэг авч байгаа хүмүүс эрх мэдэлтэй болж урт хугацааны хөгжлийн зорилтыг тавих хэрэгтэй. Мөн өөрчлөлтийн эзэн болох нь чухал юм.

Гүүд Нэйборс Монголын үйл ажиллагаа нь SDG-тэй ижил зорилтуудыг тавин ажиллаж байна. Гүүд Нэйборс нь орон нутгийн хөгжлийн үйл ажиллагааг орон нутгийн иргэдтэй нь хамтран хэрэгжүүлдэг. Өнгөрсөн 2015 онд Гүүд Нэйборс Монголын 6 салбарт Орон Нутгийн Хөгжлийн Зөвлөл үүсгэн байгуулагдлаа. Орон Нутгийн Хөгжлийн Зөвлөл бүр боловсрол, эрүүл мэнд, эрүүл ахуй, өрхийн орлого нэмэгдүүлэх хөтөлбөр гэсэн бүтэцтэйгээр бодитой үйл ажиллагаа явуулж байна.

Гүүд Нэйборс Монгол нь дараагийн 10 жилдээ бэлдэж байна. Бид илүү идэвхитэй, бие даасан, тогтвортой хөгжих, орон нутгийн иргэд өөрсдөө үргэлжлүүлж болох үйл ажиллагаануудыг дэлгэрүүлэх юм.

Мөн илүү мэргэжлийн түвшинд ажиллаж Монгол улсын боловсролын чанарыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн асуудалд идэвхитэй бодлого төлөвлөгөө гарган ажиллах болно.

Хүүхэд аз жаргалтай амьдарч чадах нийгмийн төлөө хамтдаа хичээе.

Баярлалаа.