Монгол хэл

Гүүд Нэйборс ОУТББ нь 1991 онд Солонгос улсад байгуулагдсан ашгийн бус, шашны бус, хөгжлийн төлөөх хүмүүнлэгийн байгууллага юм.

Гүүд Нэйборс нь 1996 онд НҮБ-ын Нийгэм Эдийн Засгийн Зөвлөлөөс Ерөнхий Зөвлөх Эрх, 2007 онд НҮБ-ын Мянганы Хөгжлийн Сангийн шагнал хүртсэн НҮБ-д зөвлөх эрхтэй Олон Улсын Төрийн Бус Байгууллага юм. Өдгөө дэлхийн 35 оронд ЭХ ДЭЛХИЙДЭЭ ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙГ УРИАТАЙГААР хүмүүнлэгийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй keyboard_arrow_right

Гүүд Нэйборс нь өлсгөлөн, ядууралгүйгээр хамтдаа эв нэгдэлтэйгээр амьдрах нийгмийг бүтээнэ.

Гүүд Нэйборс нь ядуурал гай гамшиг, дарамт шахалтанд өртсөн хөршүүдийнхээ эрхийг дээдлэн, тэдний итгэл найдвар, урам зоригийг бадраан хэнээс ч хараат бусаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлнэ.

Дэлгэрэнгүй keyboard_arrow_right

Бид Улаанбаатар хотын 6 дүүргийн 24 хороонд Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрт суурилсан Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж 5,000 гаруй өрхийн 210,000 гаруй иргэд төсөл хөтөлбөрийн үр шимийг хүртэж байна.

5,000
айл өрх
210,000
иргэд

Дэлгэрэнгүй keyboard_arrow_right

Бид юу хийдэг вэ?

Боловсрол хамгаалал

Хүүхэд бүр сургуулийн өмнөх болон бага боловсрол эзэмшсэн байх нөхцлийг нэмэгдүүлэх, Хүүхдүүдийг амьдрах ухаанд сургаж, чадварлаг иргэн болгож төлөвшүүлэх, Хүүхдийн эрхийн боловсролоор дамжуулж хүүхдийг аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилтуудыг дэвшүүлэн боловсрол хөтөлбөрөө хэрэгжүүлж байна.

Эрүүл мэнд

Төсөл хэрэгжиж буй орон нутгуудад халдварт, халдварт бус өвчний тархалтыг бууруулах зорилготойгоор иргэд, олон нийтийн мэдлэг хандлага дадлыг сайжруулахаар эрүүл мэндийн сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн ХИТХ-т хамрагддаг хүүхдүүдийг жил бүр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулан эцэг эхчүүдэд шаардлагатай зөвлөгөө мэдээллийг хүргүүлэн цаашдын эмчилгээг үзүүлдэг.

Ундны ус, орчны эрүүл ахуй

Орон нутагт ариун цэврийн хэрэглээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн байгууллагын чадавхийг дээшлүүлж, ундны ус эрүүл ахуйн хувьд тэдний хандлагад нөлөөлөх зорилтуудыг дэвшүүлэн эрүүл мэнд, ундны ус эрүүл ахуй хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Орлого нэмэгдүүлэх

Орон нутгийн иргэдийг тогтвортой ажлын байртай болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэхээр анхааран ажиллаж байна. Тогтвортой ажлын байр, тогтмол цалинтай, орлоготой, сэтгэл хангалуун амьдралын төлөө бидний хэрэгжүүлж буй хөтөлбөр дараах үндсэн чиглэлтэй.
  • Мэргэжлийн сургалт
  • Бүл, хоршоо байгуулах
  • Иргэд, байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагаа
  • Санхүүгийн мэдлэг олгох

Нийгмийн нөлөөллийн ажил

Гүүд Нэйборс Монгол байгууллагаас хүүхдийн эрх үүрэг, хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах тал дээр НҮБ-ийн Хүүхдийн Эрхийн Конвенцид суурилсан хүүхэд өөрөө эрхээ мэдэж, эрх нь зөрчигдөж байгаа нөхцөлд хариу арга хэмжээ авч чаддаг болох агуулга бүхий хүүхдийн эрхийн сургалтуудыг хэрэгжүүлдэг. Хүүхдийн эрхийн сургалт нь 2012 оноос эхлэн явагдаж байгаа бөгөөд эцэг эхчүүд болон, багш, хүүхдүүдийн талархалыг хүртээд байна. Үүгээр тогтохгүй хүүхэд хүчирхийлэлд өртсөн хойноо бус , хүчирхийлэлд өртөхөөсөө өмнө өөрийгөө хамгаалах урьдчилсан сэргийлэх мэдлэг мэдээллийг олгох үүднээс хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт нь тохируулан хэд хэдэн ангилалаар явуулж байна.

Сүлжээ чадамжийг сайжруулах

Гүүд Нэйборс байгууллага нь иргэд болоод орон нутгийн оролцоог чухалчилдаг бөгөөд иргэд олон нийтийг чадавхижуулах төслийн үйл ажиллагаанд татан оролцуулахад анхааран ажилладаг. Энэ чиглэлээр (ОНХЗ) орон нутгийн хөгжлийн зөвлөл орон нутгийн иргэдээс сонгогдон бидэнтэй хамтран төслийг хэрэгжүүлэхэд оролцож байна. ОНХЗ-өөс орон нутагт сайн дурынхныг үйл ажиллагаандаа татан оролцуулж эрүүл мэнд, боловсролын чиглэлээр хамтран ажилладаг.

G-Saver

Хүүхэд бүр сургуулийн өмнөх болон бага боловсрол эзэмшсэн байх нөхцлийг нэмэгдүүлэх, Хүүхдүүдийг амьдрах ухаанд сургаж, чадварлаг иргэн болгож төлөвшүүлэх, Хүүхдийн эрхийн боловсролоор дамжуулж хүүхдийг аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилтуудыг дэвшүүлэн боловсрол хөтөлбөрөө хэрэгжүүлж байна.

Good Cleaning

Хүүхэд бүр сургуулийн өмнөх болон бага боловсрол эзэмшсэн байх нөхцлийг нэмэгдүүлэх, Хүүхдүүдийг амьдрах ухаанд сургаж, чадварлаг иргэн болгож төлөвшүүлэх, Хүүхдийн эрхийн боловсролоор дамжуулж хүүхдийг аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилтуудыг дэвшүүлэн боловсрол хөтөлбөрөө хэрэгжүүлж байна.